Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО…

2024-12-19
Нийслэлийн Засаг даргын захирамжаар эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шалгаруулах, 2024 оны шилдгүүдээ тодруулах арга хэмжээ өнөөдөр буюу 2024.12.19-нд боллоо.
Амгалан амаржих газар нь хүн амынхаа эрүүл мэндийн манаанд оюун ухаан, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан зүтгэж, эрүүл мэндийн салбараа түүчээлээн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 29 байгууллагаас 2024 оны эрүүл мэндийн ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА-аар шалгарч ДЭД байр эзлэн 2025 оноо амжилт бүтээл дүүрэн угтаж байна.
Амаржих газрын хамт олондоо халуун баяр хүргэе.
7711-1555