Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

💜ДЭЛХИЙН ИМЖ ЭХ АСАРГААНЫ ӨДӨР💜

2026-05-15
Амгалан тэврэлтээс-Амьдралын хүч" уриан дор 2026.05.15-ны энэ өдөр Имж эх асаргааны талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх Дэлхийн өдөр тохиож байна. Имж эх асаргаа нь дутуу төрсөн болон бага жинтэй нярайг дулаан байлгах, эхийн сүүгээр хооллох, эх үрийн холбоог бэхжүүлэх, нярайн өвчлөл эндэгдлийг бууруулахад үнэлж баршгүй ач холбогдолтой.
Амгалан амаржих газрын хувьд Имж-Эх асаргааг эх, нярай, гэр бүлийн оролцоог дэмжсэн ээлтэй орчинд хэрэгжүүлж, нярайн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй дутуу нярай болон тэдний гэр бүлд тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Эхийн тэврэлт бол нярайн хамгийн анхны эмчилгээ, хамгийн хүчтэй хайр юм
7711-1555