Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“Давсны зохистой хэрэглээ ба дадал

2026-05-19
Туяагийн ажлын хамт олондоо хүргэсэн “Давсны зохистой хэрэглээ”-ний талаарх мэдээллийг дараах бичлэгээс хүлээн авч үзээрэй. 
Бидний өдөр тутам хэрэглэж буй давсны ихэнх хэсэг нь:
Хиам, зайдас
Утсан болон давсалсан бүтээгдэхүүн
Нөөшилсөн хүнс
Давсалсан самар
Чипс зэрэг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсэнд “далд” байдлаар агуулагддаг.
Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь:
Цусны даралт ихсэх
Тархинд цус харвах
Зүрх судасны өвчин
Ясны сийрэгжилт
зэрэг эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Давсны хэрэглээгээ бууруулах энгийн аргууд:
Давстай цайны оронд ус, шингэн зүйл түлхүү хэрэглэх
Хоолныхоо давсыг аажмаар багасгах
Хоолоо байгалийн гаралтай амтлагчаар амтлах
Хоолондоо нэмж давс хэрэглэхгүй байх
Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншиж хэвших
Өдөр тутмын зөв дадал таны болон хамт олны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ.
Давсны хэрэглээгээ хамтдаа бууруулцгаая!
~ Эх үрсийн амар, амгалангийн төлөө хамтдаа~
7711-1555