Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

Лабораторийн тасгийн танилцуулга

2026-05-01
👨‍⚕️👩‍⚕️ Нэгдсэн лабораторийн тасаг нь:
👉 Клиник
👉 Нян судлал
👉 Молекул биологи
👉 Эс судлал гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орчин үеийн дэвшилтэт, бүрэн автомат тоног төхөөрөмжийг ашиглан 70 гаруй нэр төрлийн шинжилгээг 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэн ажиллаж байна.
🔬 Хийгдэж байгаа зарим онцлог шинжилгээнээс дурдвал:
👉 Чихрийн шижингийн оношилгоо (глюкозжсон гемоглобин, сахарын ачаалалтай сорил)
👉 Эмэгтэйчүүдийн дааврууд (ХГ, Анти-мюллерийн даавар /өндгөн эсийн нөөц/ г.м)
👉 Нян судлалын шинжилгээ (шээс, умайн хүзүү, шарх г.м)
👉 Эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ
👉 Цөсний хүчил
👉 Молекул биологийн шинжилгээ (Бэлгийн замын халдвар, Хүний папиллома вирусын (ХПВ) өндөр эрсдэлтэй хэв шинжүүд)
✅ Манай лаборатори нь чанар стандартыг хангах зорилгоор 2019 онд “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхад тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартыг нэвтрүүлэн анх итгэмжлэгдсэн. Түүнчлэн уг стандартыг үйл ажиллагаандаа тасралтгүй хэрэгжүүлсний үр дүнд 2023 болон 2025 онд шинэчлэгдсэн MNS ISO 15189:2024 стандартаар давтан итгэмжлэгдэж, шинжилгээний чанар, үнэн зөв, найдвартай байдлыг тогтвортой ханган ажиллаж байна.
💙 Та бүхэндээ лабораторийн мэргэжилтний 7хоногийн мэнд хүргэе 💙
~ Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~
7711-1555