Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ЭРСДЭЛТЭЙ ЖИРЭМСНИЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2026-05-12
Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасаг нь харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн үеийн эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг багаар чанартай, хүртээмжтэй, ээлтэй орчинд стандартын дагуу үзүүлж байна.
Манай тасаг нь нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй.
Үүнд:
• Эх барих, эмэгтэйчүүдийн эмч-8. /Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй-1, ахлах зэрэгтэй-1/
• Эх баригч-13. /Эх барихуйн мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй-1, ахлах зэрэгтэй-3/
• Туслах сувилагч-1
• Асрагч-2
Тусламж үйлчилгээ:
- Төлөвлөгөөт, яаралтай кесар мэс заслын тусламж
- Ихэс түрүүлэлт, ихэс шигдэлтийн үеийн тусламж
- Умайн сорвины жирэмсний үеийн тусламж
- Жирэмсэн үеийн эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үеийн тусламж
- Өсөлтгүй жирэмсэн
- Цулцан хураа
- Ихэр жирэмслэлт, хяналт, төрөлтийг шийдвэрлэх
- Дүрс оношилгоо, Дотор, Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх зэрэгтэй эмч нарын үзлэг
- Олон улсын болон улсын хэмжээнд жирэмсэн үеийн эмгэгүүдийн тандалт, судалгаа
- Сувилахуйн цогц тусламж үйлчилгээг үзүүлж байна.
~Эх үрсийн Амар амгалангийн төлөө хамтдаа~
7711-1555