Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

"СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЪЯ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-10-12
2022 оныг Эрүүл мэндийн яамнаас “Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон зарласан билээ. "Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлгийн" Сувилахуйн албанаас сувилахуйн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэх, арга замыг тодорхойлох, эрсдэлээс сэргийлэх хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сувилахуйн хэлэлцүүлэг хийж буй байдал
Энэхүү ажлын хүрээнд сувилахуйн тусламж үйлчилгээнд гарсан тохиолдлоор сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг баг болгон хуваарилан нээлттэй хэлэлцүүлгийг хийж, цаашид сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилахуйн боловсрол, сувилахуйн удирдлага, манлайлал, хувь хүний хариуцлагыг идэвхжүүлэх, шийдвэр гаргаж ажиллах, бусдын гаргасан эрсдэл тохиолдлоос суралцаж, дүгнэлт хийсэн үр өгөөжтэй хэлэлцүүлэг боллоо. 
Идэвхтэй оролцсон нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ ажлын өндөр амжилт хүсье.
Захирал Ц.Батболд хэлэлцүүлэгийн нээж буй байдал
7711-1555