Эхлэл хуудас
Facebook хуудас

НЭГДСЭН ХҮЛЭЭН АВАХ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ

Манай тасаг нийт 27хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна

Үнд:Тасгийн эрхлэгч/Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ,яаралтай тусламжийн ахлах зэрэгтэй эмч/

        Тасгийн арга зүйч/Ахлах зэрэгтэй эх баригч/

        Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч-1

        Эх барих эмэгтэйчүүдийн эмч-3

        Эх баригч-10

        Мэдээлэл лавлагааны ажилтан-3

        Үйлчилгээний ажилтан-8 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өндөржүүлсэн бэлэн байдалд шуурхай,чанартай,хүртээмжтэй ажиллахад чиглэн ажиллаж байна

Үндсэн үйл ажиллагаа

        Үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй,түргэн шуурхай,цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй үзүүлэх хүрээнд:

-Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн А/814 тоот тушаалын хэрэгжилтийг мөрдлөгө болгож Нэгдсэн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрэмблэн ангилалт нь

Үйлчлүүлэгчийн биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэлзүйн шинж тэмдгийг үндэслэн

ЦАГААН /2цаг болон түүнээс дээш/

НОГООН /60минут/

ШАР  /30минут/

УЛААН /15минут/

ХӨХ /шууд эхлэх/  гэсэн 5 зэрэглэлийн эрэмблэн ангилалтаар үйл ажиллагаа явуулж байна.

7711-1555