ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ, СТАТИСТИК, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА
Нийслэлийн Амгалан амаржих газрын эрүүл мэндийн даатгал, статистик, мэдээлэл технологийн алба нь 1966 онд III амаржих газар байгуулагдсан цагаас, Статистик, бүртгэл мэдээллийн кабинетын зохион байгуулалттай ажиллаж байсан.
2018 оноос НЭМГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Бүтэц батлах тухай” Б/10 дугаар тушаалыг үндэслэн Амаржих газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар “Статистик, мэдээлэл зүйн алба”-ыг байгуулан нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн.
2022 оноос Монгол улсын Засгийн газрын 2021.11.17-ны өдрийн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” 352 дугаар тогтоолоор Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болсонтой холбоотой. Эрүүл мэндийн сайдын 2022.03.17-ны өдрийн “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дүрэм, бүтэц батлах тухай А/146 дугаар тушаалаар эмнэлгийн бүтэц шинэчлэн өөрчлөгдөж Эмнэлгийн захирлын 2022-05-16-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар тус албаны нэршил, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн өөрчилж “Эдийн засаг, төлөвлөлт, даатгал, эрүүл мэндийн статистик, мэдээлэл технологийн алба” болсон. 2023.01.02-ны өдрийн “Байгууллагын бүтэц, орон тоо, ажил мэргэжлийн жагсаалтын шинэчлэн батлах тухай” Б/01 тоот тушаалаар ”Эрүүл мэндийн даатгал, статистик, мэдээлэл технологийн алба” болон үйл ажиллагааны 5 чиглэлтэй, нийт 9 ажилтантай ажилласан.
- Эрүүл мэндийн даатгал, статистик, мэдээлэл технологийн албанд
- Албаны дарга -1
- Эрүүл мэндийн даатгал, статистикч эмч - 5
- Эдийн засагч - 1
- Мэдээллийн технологийн инженер - 2
- нийт 9 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна.
Мэдээлэл технологийн хэсэг нь
- Компьютер болон хэвлэх төхөөрөмжийн техник хангамж
- Дотоод ба гадаад сүлжээ, утасгүй интернетийн сүлжээ
- Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний бүх төрлийн системүүд
- Эмнэлзүйн программ хангамжууд
- Вэб хуудас хөгжүүлэлт, сошиал медиа, эх бэлтгэл
- Мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагаа
- Телемедицин, зайн оношилгоо зэргийг хариуцан ажиллаж байна.