Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ҮЕ, ҮЕИЙН АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2026-05-22

"Нийслэлийн Амгалан амаржих газар"-ын түүхт 60 жилийн ойг тохиолдуулан байгууллагын хөгжил дэвшил, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

  • Тус арга хэмжээний үеэр ахмад буурлуудын хөдөлмөр бүтээл, мэдлэг туршлага, хүнлэг энэрэнгүй үйлсийг онцлон тэмдэглэж, байгууллагын түүхэн замнал, хөгжил дэвшлийг хамтдаа дурсан хүндэтгэл илэрхийллээ.
  • Мөн ахмад ажилтнууддаа гарын бэлэг гардуулж, урлагийн тоглолт, дурсамж уулзалт зохион байгуулав.
  • Үе, үеийн ахмад ажилтнуудын төлөөлөл нийт хамт олондоо ерөөл айлдаж, сэтгэлийн хандиваа өргөлөө
  • Өнөөдрийн амжилт, хөгжил дэвшлийн бат бөх суурийг тавьсан үе үеийн ахмад ажилтнууддаа нийт хамт олныхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    ~ Эх, үрсийн амар, амгалангийн төлөө-Хамтдаа ~

7711-1555