2026 оны 04 сарын 20-22-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайн хойд хэсэгт “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Амгалан амаржих газар нь иргэдэд:

Нөхөн үржихүйн эрүүл мэнд

Гэр бүл төлөвлөлт

Жирэмслэлтээс сэргийлэх арга (ЖСА)

Жирэмсний үеийн эрүүл мэндийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Мөн хөх болон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Энэхүү өдөрлөг нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, зөв дадлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.