Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

Халдвар сэргийлэлт хяналтын албаны танилцуулга

2026-05-28
Халдварын сэргийлэлт хяналтын алба нь Төвлөрсөн ариутгал, Угаалга, Эмчилгээний хоол үйлдвэрлэл, Эмнэлгийн хог хаягдлын хэсгүүдийг хариуцан ажилладаг.
Албаны бүтэц, орон тоо-8. Үүнд:
✅Албаны дарга-1
✅Халдвар судлаач эмч -1
✅Ариутгагч-3
✅Угаагч-2
✅Эмнэлгийн аюултай хог хаягдал хариуцсан туслах ажилтан -1
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
🔰Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх
🔰Халдварын тандалт судалгаа хийх
🔰Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх
🔰Халдварт өвчний дэгдэлт, онцгой нөхцөлд шуурхай арга хэмжээ авах
🔰Өдөр тутмын тандалт хийх
🔰Аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг дадлыг олгох
🔰Эрүүл мэндийн ажилтныг халдварт өртөхөөс сэргийлэх, Улирлын томуу, Гепатит В вирусын эсрэг вакцинаар дархлаажуулах
🔰Элэгний В вирусын гепатитын халдвартай эхээс төрсөн нярайд 24 цагийн дотор Гепатит В вирус дамжихаас урьдчилан сэргийлж Иммуноглобулин G тарьж дархлаажуулах
🔰Халдварт өвчний дэгдэлт батлагдсан болон сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглах тусгаарлах өрөөний бэлэн байдлыг ханган ажиллах
🔰Халдвар авах эрсдэлт хүчин зүйлд өртсөн тохиолдолд халдвараас сэргийлэх арга хэмжээ авч бүртгэн тайлагнах
🔰Эрүүл мэндийн ажилтнуудад Халдвараас сэргийлэх сургалтыг тогтмол зохион байгуулах
🔰Эрсдэл өндөртэй тасаг нэгжүүдээс орчны эрүүл зүйн шинжилгээ авч зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах.
~ Эх үрсийн амар амгалангийн төлөө-Хамтдаа ~
https://www.facebook.com/share/v/1DwjHJ4Dkv/
7711-1555