Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХЫН АКАДЕМИЙН 2022 ОНЫ ШИЛДЭГ ЭМЧЭЭР АУ-Ы ДОКТОР Л.ТУНГАЛАГ ШАЛГАРЛАА

2022-12-10

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн Анагаахын Тэнхим, Монголын Хүүхдийн Анагаахын Академи, АШУҮИС-ийн Биоанагаахын хүрээлэнтэй хамтран “ХҮҮХДИЙН АНАГААХ-2022” эрдэм шинжилгээний ээлжит хурлыг энэ оны 12-р сарын 9-ний өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр “ХОВОР ТОХИОЛДОХ ЭМГЭГҮҮДИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛД” сэдвээр олон улсын хэмжээнд зохион байгуулагдлаа. 

Тус хурлын үеэр Монголын Хүүхдийн Анагаахын Академийн оны шилдэг эмч нарыг шалгаруулав.

"2022 ОНЫ АКАДЕМИЙН ШИЛДЭГ ХҮҮХДИЙН ЭМЧ"-ээр Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Нярайн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, хүүхдийн зөвлөх зэрэгтэй эмч Л.Тунгалаг шалгарлаа. 

Уг хуралд нийт 24 ховор тохиолдол ирсэнээс 8 илтгэл шалгарч хэлцэгдэв.

Б.Мөнхсайхан нарын “NTRK1 генийн мутациар үүсгэгдсэн өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх төрөлхийн эмгэгийн ховор тохиолдол” тэргүүн байр,

М.Цолмон нарын “Чихрийн шижингийн MODY 5 хэлбэр” хоёрдугаар байр,

Б.Гүен нарын “Амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэгээр хүндэрсэн, дерматомиозитын ховор тохиолдол” гуравдугаар байр тус тус эзэлжээ. 

Та бүхэндээ баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: https://www.monap.org/59/nitem

7711-1555