Эрүүл Мэндийн Сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР” болгон зарласан. Энэ хүрээнд Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны баяр“, “Үйлчилгээний ажилтан нартаа талархах өдөр”-ийг тохиолдуулан сонгон шалгаруулалтыг хамт олны дунд нээлттэй зохион байгуулсан.
Хамт олны саналаар МЗМЭЭТ-ийн туслах сувилагч Ч.Энхтуяа, халдварын сэргийлэлт, хяналтын албаны ариутгагч О.Агиймаа, Ж.Бат-Өлзий, хангамж үйлчилгээ аж ахуйн албаны үйлчилгээний ажилтан С.Нарантуяа, амбулаторийн тасгийн үйлчилгээний ажилтан Г.Лхагвадулам нар шалгарч их таван ханатай гэрийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардан авлаа. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсье.