Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Амгалан амаржих газрын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2026 оны анхны хурал амжилттай зохион байгуулагдлаа.

2026-05-04
✅Хурлаар “Төрөх, төрсний дараах цус алдалт” сэдэвт Ази, далайн бүсийн эх барих, эмэгтэйчүүдийн холбооны гишүүн орнуудын хамтарсан олон төвт судалгааны ажлыг тус амаржих газарт хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн, санал солилцов.
✅Олон улсын түвшинд хийгдэж буй энэхүү судалгаанд нэгдэн оролцсоноор судалгаанд суурилсан нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн мэдээллийг бүрдүүлэх, улмаар төрөх болон төрсний дараах цус алдалтын үед үзүүлэх тусламж, үйлчилгээний удирдамжийг боловсронгуй болгох ач холбогдолтой юм.
✅Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар цаашид судалгааны ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал, шийдвэрүүдийг гаргалаа.
~Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~
7711-1555