Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“АЖИЛТАН БҮР ҮНЭ ЦЭНЭТЭЙ” ШИНЭ АЖИЛТНЫГ ЧИГЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2023-11-18
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Захиргаа, санхүү, хүний нөөцийн албанаас Захирлын 2023 оны “Шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөр батлах тухай” А/54 тоот тушаалыг нийтэд сурталчилан таниулах ажлын хүрээнд “АЖИЛТАН БҮР ҮНЭ ЦЭНЭТЭЙ” өдөрлөгийг 11 дүгээр сарын 17-нд зохион байгуулж нийт 8 чиглэлийн чиглүүлэх сургалтыг хийлээ.
Эмнэлгийн захирал АУ-ы доктор, профессор Ц.Батболд хөтөлбөрийг нээж "Эх үрсийн амар Амгалангийн төлөө хамтдаа" уриан дор нэгдэн хамт олны нэгээхэн хэсэг болж бидэнтэй мөр зэрэгцэн ажиллах шинэ ажилтнууддаа ажлын амжилт хүслээ. 
2023 онд шинээр ажилд орсон ажилтнуудад
- Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Н.Мөнхцэцэг “Байгууллагын соёл, онцлог үйл ажиллагаа”,
- ЭМТҮЧАБА-ны Аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер Х.Цогзолмаа “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”,
- Хүний нөөцийн менежер Б.Саранцэцэг “Эмнэлгийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Шинэ ажилтны хөтөлбөр”,
- Сувилахуйн албаны дарга Ч.Бурмаа “Сувилахуйн тусламж үйлчилгээний ололт амжилт”,
- ХАБЭА-н инженер Д.Галбадрах “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа”,
- ХСХА-ны дарга Д.Мөнхтөмөр “Эрүүл мэндийн ажилтнг халдвараас сэргийлэх заавар” зэрэг нэн шаардлагатай асуудлаар цэгцтэй ойлголт өгсөн үр дүнтэй өдөрлөг зохион байгуулагдлаа.
- Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “ҮНЭ ЦЭНЭТЭЙ АЖИЛТАН” байна гэдэгт итгэлтэй байна.
Эх, үрсийн амар Амгалангийн төлөө хамтдаа
7711-1555