Эхлэл хуудас
Facebook хуудас

Тэргүүлэх чиглэл, чиг үүрэг

Тэргүүлэх чиглэл, чиг үүрэг

2026-06-16

Тэргүүлэх чиглэл

Үйл ажиллагааны чиглэл

         Анх 1966 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Гуравдугаар амаржих газар нэртэйгээр төрөхийн 155 ор, 135 эмч, ажилтантай 1966 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс үүд хаалгаа нээн ажиллаж эхэлжээ. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2014 оны есдүгээр сарын 22-ний өдрийн "Харъяа эрүүл мэндийн байгууллагуудын нэршил, бүтэц үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/97 тоот тушаалаар “НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР” нэртэй болсон.

         Тус амаржих газрын 150 ортой, төрөх эмнэлгийн зориулалттай “А”, “Б" гэсэн 2 блокоос бүрдсэн, зоорийн давхартай, 422 өрөө бүхий нийт 9926.64 мкв ашигтай талбайтай таван давхар шинэ байранд Нийслэлийн өдрөөр буюу 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр шилжин орж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

         Өдгөө эх барих, нярай, эмэгтэйчүүдийн 210 ор, 300 эмч, ажилтантайгаар нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эх, нярай, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна..

    1. Эхийг эсэн мэнд амаржуулах
    2. Эх, нярай, эмэгтэйчүүдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн яаралтай тусламжийг үзүүлэх
    3. Эх, нярай, эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ
    4. Эх барих эмэгтэйчүүдийн мэс засал  болон  дурангийн  мэс  заслын тусламж  үйлчилгээ,
    5. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ
    6. Нярайн тусламж үйлчилгээ
    7. Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ / мэс засал болон  уламжлалт эмчилгээний кабинет, зүрхний 24 цагийн холтер, маммографи, альфа-стим, рентген, ходоод улаан хоолой дуран, спирометр, өндгөн эсийн нөөцийг тодорхойлох г.м / 
    8. Эрсдэлтэй жирэмсний хяналт
    9. Дутуу тээлтийн хяналт
    10. Лабораторийн оншилгоо, шинжилгээ
    11. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ
    12. Өдрийн эмчилгээ

 

Эх сурвалж:

Мэдээлэл авах ажилтан: С.Уянга /Эдийн засагч/

Холбоо барих утас: 77110069

Цахим шуудан: amg@amgalan.ub.gov.mn

7711-1555