Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ 2022 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2022-12-24
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамт олон улсын хэмжээнд эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулан 2022 онд хийж бүтээсэн ажлууд, ололт амжилтаа дүгнэн тайлангийн хурлаа хийж "ШИЛДЭГ ТАСАГ", "ШИЛДЭГ АЛБА", "ШИЛДЭГ АЖИЛТАН"-аа шалгаруулан, шагнаж урамшууллаа.

Мөн шинэ оны босгон дээр МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар амаржих газраас эрүүл мэндийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

"ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-оор Мэс заслын сувилагч Г.Сүрэнхорлоо, Аж ахуйн нярав, арга зүйч Б.Энхсайхан,

"АЛТАН ГАДАС ОДОН"-оор Эрсдэл, аюулгүй байдал хариуцсан менежер Х.Цогзолмаа, Эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Мөнхцэцэг, Н.Төгсбаяр, Дотоод хяналтын ажилтан Ө.Сүрнээ, 

"ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-аар Эх барих эмэгтэйчүүдийн эмч Э.Адъяасүрэн, Эх баригч Ц.Тунгалаг, өндөр настан Ц.Байгалмаа нар шагнагдлаа. 

Төрийн дээд шагнал хүртсэн нийт эмч, мэргэжилтэн, ажилтнууддаа болон байгууллагын оны шилдгээр шалгарсан тасаг, алба, ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргалыг хүсье.

7711-1555