Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ-АЛХАНГАА ЯРИЛЦАЯ" аяны өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдаж " Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлэг”-ийн хамт олон оролцлоо.
Энэ хүрээнд өнөөдөр ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, агeнтлагууд болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай зэрэг албаны хүмүүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд олон нийтэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дадлыг бий болгох зорилгын дор алхангаа ярилцъя явган аялалд нэгдэж, мэдээлэл зөвлөгөө өглөө.
Манай улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүйгээс 49.4% нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа байдаг.
Иймд өдөрт 10000-аас дээш алхам алхах нь эрүүл мэндэд тустай гэж ДЭМБ-аас зөвлөж байна.
Иймд эрүүл мэндийнхээ төлөө идэвхтэй дасгал хөдөлгөөнд нэгдэхийг танд уриалж байна.