Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“ЭХИЙН СҮҮНИЙ НӨӨЦИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-Д САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

2026-05-27
  • Эхийн тэврэлт бол нярайн хамгийн анхны эмчилгээ, хамгийн хүчтэй хайр юм
  • Эхийн сүүний нөөцийн банкны зохион байгуулалт, аюулгүй байдал, чанарын хяналт, хадгалалт, түгээлт болон үйл ажиллагаанд мөрдөх шаардлагын талаар холбогдох албан байгууллага, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг журмын төсөлд тусгах зорилгоор 2026.05.22-ны өдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд хэлэлцүүлэг танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
  • Тус хэлэлцүүлэгт "Эхийн сүүний нөөцийн банкны үйл ажиллагааны журам"-ын танилцуулгыг Амгалан амаржих газрын Нярайн зөвлөх эмч, Клиникийн профессор С.Энхтуяа танилцууллаа.
  • Монгол улсад Амгалан амаржих газарт амжилттай хэрэгжүүлсэн "Үргэлжилсэн Имж Эх Асаргаа"-ны мэдээллийг Эхийн сүүний нөөцийн банкны Олон улсын Зөвлөх багийн гишүүн Duong Vu танилцууллаа.
  • Тус хэлэлцүүлэгт ЭМЯ, НЭМҮТ, НӨАГ, НХАГ, Аймаг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, орон нутгийн удирдах ажилтнууд, эмч, эх баригч, сувилагч нар хамрагдлаа.
  • ~ Эх үрсийн амар амгалангийн төлөө-Хамтдаа ~
7711-1555