Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙ САХИХ ӨДӨР 5 САРЫН 5

2026-05-05
🧼 Жил бүрийн 5 дугаар сарын 5-ны өдрийг эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд “Гарын эрүүл ахуй – Амь насыг аварна” аяныг зохион байгуулдаг. 2026 онд “ҮЙЛДЭЛ – АМЬ НАСЫГ АВАРНА” уриаг дэвшүүлж байна.
👉 Гарын эрүүл ахуй сахих талаар зөвхөн ойлголт, мэдлэгтэй байх бус — заавал хийж, бодитоор чанд биелүүлэх ёстой “ҮЙЛДЭЛ” гэдгийг энэ жил онцлон уриалж байна.
📊 Улс орнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын түвшин 100 хэвтэн эмчлүүлэгч тутамд 7–15 тохиолдол байдаг тухай ДЭМБ-ын тайланд дурджээ.
🦠 Мөн дэлхий дахинд жил бүр 136 сая үйлчлүүлэгч эмэнд тэсвэртэй бичил биетний халдварт өртөж байна.
⚠️ Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар нь үйлчлүүлэгчийн эмчилгээний хугацааг уртасгах, бичил биетний эсрэг эмэнд тэсвэржилт үүсгэх, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлэх зэргээр улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг.
💧 Гарын эрүүл ахуй сахилт нь хамгийн зардал багатай, өндөр үр дүнтэй арга бөгөөд үүнийг тогтмол хэрэгжүүлснээр халдварын эрсдэлийг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой.
~Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~
https://www.facebook.com/reel/972192705671618
7711-1555