Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-03

Нийслэлийн түргэн тусламжийн төвд 2022 оны байдлаар 6 дүүргийн хэмжээнд жирэмслэлт, төрөлттэй холбоотой 13,794 дуудлага ирсэн байна.

Жирэмслэлт, төрөлтийн үеийн болзошгүй хүндрэл, сэргийлж болох эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, тусламж үйлчилгээний хожимдлоос сэргийлэх зорилгоор тус төвийн хүсэлтээр дуудлагын 24 эмчийг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, дадлагажуулах сургалтад хамрууллаа.

 Сургалтыг лекц, семинар, дадлага хослуулан 03.16-наас 04.03-ны хооронд:

  1. Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр, манас таталтын үед авах арга хэмжээ
  2. Төрлөгийн 2, 3-р үеийн тусламж, авах арга хэмжээ
  3. Нярайн нэн шаардлагатай тусламж сэдвийн хүрээнд

ЭМТҮЧАБА-ны Эрсдэл, аюулгүй байдал хариуцсан менежер, Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, АУ-ы магистр, Клиникийн профессор Х.Цогзолмаа удирдан явууллаа.

7711-1555