Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР НЬ ХОГ ХАЯГДЛЫГ АРИУТГАХ, УСТГАХ АВТОКЛАВЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

2024-09-18
 Эмнэлгийн хог хаягдал нь хүлэмжийн хий ялгаруулж, агаарын бохирдлыг үүсгэж байдаг. ЭМС-ын 2023 оны А/357 дугаар тушаал, “Эх, Хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөр”-ийн хүрээнд нь ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Амгалан амаржих газар нь тусламж үйлчилгээндээ эмнэлгийн хог хаягдлыг ариутгах, устгах STERIPLIS 40 загварын автоклавыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.
Тус амаржих газарт өнөөдөр буюу 2024.09.18-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчид эмнэлгийн хог хаягдлыг ариутгах, устгах автоклавыг үйл ажиллагаатай танилцаж, сургалт зохион байгууллаа.
Автоклавыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр амаржих газар төдийгүй эрүүл мэндийн салбарт эмнэлгийн аюултай хог хаягдлын устгал, халдваргүйтгэлд томоохон ахиц дэвшил бий болж байгаа юм
.460138263_513700291263078_5219092770772753627_n.jpg 460409376_513701824596258_1239608053731269551_n.jpg460321502_513700287929745_1144838025241443605_n.jpg
7711-1555