Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

СУВИЛАХУЙ, ЭХ БАРИХУЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

2023-11-03
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Япон улсын Цукуба Их сургуультай хамтран 2019 оноос "Доула буюу төрөлтийн хамтрагч" ажиллуулах төслийн хүрээнд мэргэжилтнүүдийг бэлтгэж анх удаа орон тоогоор ажиллуулж байна.
Уг туршлагыг судлахаар "Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг"-ийн сувилахуйн албаны мэргэжилтнүүд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай эмнэлгт хүрэлцэн ирж тусламж үйл ажиллагаатай танилцлаа. 
Эмнэлгийн захирал АУ-ы доктор, профессор Ц.Батболд хүрэлцэн ирсэн сувилахуй, эх барихуйн мэргэжилтнүүдэд "Доула буюу төрөлтийн хамтрагч"-ийг ажиллуулсанаар амаржиж буй эхчүүдэд таатай орчин бүрдэх, төрөх үеийн тусламж үйлчилгээнд эергээр нөлөөлөх зэрэг олон давуу тал бүрдэж байгаа талаар, нэвтрүүлж буй туршлагаасаа хуваалцлаа. 
Цаашид сувилахуй, эх барихуйн мэргэжилтнүүд мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, тусламж үйлчилгээний талаар хамтарч ажиллах талаар харилцан ярилцаж, туршлага солилцлоо.
7711-1555