Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-06-29
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төсөл"-ийн хүрээнд “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь” үндэсний семинарыг 2023 оны 06-р сарын 26-28-ны өдрүүдэд  Эрүүл мэндийн яам, ДЭМБ-тай хамтран зохион байгууллаа.
Үндэсний семинарын нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ДЭМБ-ын Номхон далайн бүсийн зохицуулагч Кубото Шого нар оролцов.
Эх, нярай, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилготой уг семинарт нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн удирдлага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын багийн гишүүд, зөвлөх эмч нар зэрэг нийт 80 гаруй эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцлоо.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар харилцан ярилцаж, улмаар эх, нярай, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах тэргүүлэх чиглэл, хяналт үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон үр дүнтэй семинар болж өндөрлөлөө.
2021-2023 оны хугацаанд энэхүү төслийг хэрэгжүүлж буй Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Дорнод Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эмнэлгүүд тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлагаа танилцуулан, үр дүн, цаашдын сайжруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөлдлөө.
Уг семинарт Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь төслийн хугацаанд хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцахаас гадна "ТӨРӨЛТИЙН ХАМТРАГЧ БУЮУ ДОУЛА", "НЯРАЙН ТУСЛАМЖИЙН БАЙДАЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ" сэдвээр илтгэл тавилаа.
Семинарт оролцсон нийт оролцогчиддоо амжилт хүсье.
Эх үрсийн амар Амгалангийн төлөө хамтдаа
7711-1555