Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ДЭЛХИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР

2026-06-08
Жил бүрийн 6 дугаар сарын 7-ны өдрийг Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Асуудлаас шийдэлд – Хаана ч аюулгүй хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүнсний аюулгүй байдал нь зөвхөн хоол хүнсээр дамжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх асуудал бус, хүнс үйлдвэрлэх, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулах, хэрэглэгчийн ширээнд хүрэх хүртэлх бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах цогц тогтолцоо юм.
Иргэн бүр аюулгүй, чанартай хүнс хэрэглэх эрхтэй бөгөөд хүнсний аюулгүй байдлыг хангах нь төр, хувийн хэвшил, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн хамтын хариуцлага юм.
Эрүүл иргэн, эрүүл гэр бүл, эрүүл нийгмийг бүтээхэд аюулгүй хүнсний хэрэглээ хамгийн чухал үндэс билээ.
7711-1555