Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ЭМЧ НАРЫН БАГ БНАЛАУ-Д АЖИЛЛАЛАА...

2025-12-09
Монгол улс болон БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 63 жилийн ой 2025 онд тохиож байна. Энэ хугацаанд хоёр улсын Засгийн газар хооронд олон талт хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагаа нь 47 жилийн түүхтэй билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Лаосын ард түмний эрүүл мэндийн төлөө Монгол улсын буцалтгүй тусламжаар Xiangkhouang мужид эмнэлэг барьж, Монголын эмч, мэргэжилтнүүдийн 3 баг очиж үр бүтээлтэй ажиллаж, эмч нарыг сургасныг БНАЛАУ-ын төр засаг өндрөөр үнэлж, ард түмэн дурсаж байдаг.
Монгол эмч нарын 3 дахь баг ажилласнаас хойш 12 жилийн дараа Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, МУ-ын Хүний гавьяат эмч, АУ-ы магистр, Клиникийн профессор, Зөвлөх эмч С.Ганболд, ЭМТҮЧАБА-ны дарга Ш.Хангал, Амбулаторийн тасгийн эрхлэгч, АУ-ы магистр, Клиникийн профессор, Зөвлөх эмч Л.Долгоржав, эмч З.Өнөрцэцэг нар 2025.11.25-29-ний өдрүүдэд Xiangkhouang мужийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллалаа.
Монгол улсад Амгалан амаржих газарт анх удаа хийж, нутагшуулсан шинэ иновацуудыг танилцуулж, илтгэл тавьлаа.
- Донное кесарево сечение /Ихэс шигдэлтийн үед эрхтэн хадгалах мэс засал хийх нь/
- RFMA /Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлэх нь/
Тус эмчилгээний аргуудыг Амгалан амаржих газарт ирж, суралцах хүсэлтээ Лаос эмч нар илэрхийллээ.👩‍⚕️👨‍⚕️
Цаашид:
• Эрүүл мэндийн салбарын уламжлалт найрамдалт харилцааг үргэлжлүүлэх
• Эмнэлэг хооронд туршлага солилцох
• Ажлын байрны сургалт хийх
• Хамтран судалгаа хийхээр ярилцлаа.
Хамтран ажилласан: БНАЛАУ-ын ЭМЯ, Xiangkhouang мужийн ЭМГ болон эмнэлэг, Монголд суралцсан Лаосчуудын төлөөлөл, 2 улсын элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье
7711-1555