Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ДУТУУ ТӨРСӨН НЯРАЙД ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БЭЛЭГЛЭЕ”-2025 УРИАН ДОР ДУТУУ НЯРАЙН ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ...

2025-11-17
Жил бүрийн 11 сарын 17-ны өдөр тэмдэглэдэг “Дутуу нярайн дэлхийн өдөр” нь дутуу төрөлттэй холбоотой тулгамдаж буй бэрхшээл хүндрэлийг дэлхий дахинд сурталчлан таниулдаг чухал өдөр юм.
 Энэхүү өдрийн хүрээнд Амгалан амаржих газрын захиргаа, удирдлага, нярайн тасгийн хамт олон хамтран эх дэлхийдээ, хайртай аав ээждээ хугацаанаасаа өмнө яаран мэндэлсэн 25 хүүхдийг гэр бүлийн хамт хүлээн авч гарын бэлэг гардуулан, үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Хүүхэд, нярайн, ерөнхий мэргэжлийн эмч нарт “ Нярайд зонхилон тохиолдох эмгэгүүд ” сэдвээр нярайн зөвлөх С.Энхтуяа, нярайн тасгийн эрхлэгч Д.Уранчимэг, нярайн эмч Р.Намуунсүрэн, Ж.Мөнхтуяа, Г.Баяраа нар кредиттэй сургалт зохион байгууллаа. 
Улаанбаатар хот дах Интернэйшнл дунд сургуулийн сурагчид, эцэг эхийн төлөөлөл өдөрлөгт маань оролцлоо.
7711-1555