Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“СУРГАЛТЫН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

2025-10-23
Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Журам батлах тухай” А/337 дугаар тушаал, амаржих газрын даргын 2020 оны “Сургалтын хяналтын зөвлөл байгуулах тухай” А/03 тоот тушаалыг үндэслэн тус хурлыг зохион байгууллаа.
Сургалтын хяналтын зөвлөлийн хурлын хүрээнд:
Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааны 2025 оны III дугаар улирлын тайлан, IV дүгээр улирлын төлөвлөгөө
“Эх барих, эмэгтэйчүүд судлал” үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийн танилцуулга
“Багш-Шавийн барилдлага” тогтоох үйл ажиллагаа боллоо.
Эх барих, Эмэгтэйчүүд, Нярайн салбарын төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулахад үнэтэй зөвлөмж өгсөн Сургалтын хяналтын зөвлөлийн нийт гишүүддээ талархал илэрхийлье.
Амаржих газрыг сонгон суралцаж буй нийт суралцагч эмч, эх баригч, сувилагч нартаа Сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны алба
7711-1555