Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

Эрүүл Амгаланчууд 2025" аян үргэлжилж байна.

2025-10-21
Амаржих газрын эмч, ажилчдын эрүүл амьдралын хэвшлийг дэмжих, ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор тус аян энэ сараас эхэлсэн билээ.
Тус аяны хүрээнд "Эрүүл хоол" хоол амталгааны тэмцээнийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/440 тоот тушаалын дагуу Насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох өвчний үеийн хоол эмчилгээний 3 төрлөөр зохион байгуулж 12 тасаг, албад оролцлоо.
Тэмцээний шилдгүүдээр:
Тэргүүн байр Төрөх, төрсний дараах тасаг
Дэд байр Амбулаторийн тасаг
Гутгаар байр Лабораторийн тасаг тус тус шалгарлаа.
Тэмцээний шүүгчээр:
Д.Дэлгэрмаа, НЭМҮТ-ийн ЭША, АУ-ы доктор
П.Мөнхцэцэг, НЭМҮТ-ийн ЭША, АУ-ы магистр
О.Ренчингаваа Мамба дацан эмнэлгийн хоол зүйч, Спортын хоол зүйч нар ажиллалаа.
Хамтран зохион байгуулсан НЭМҮТ болон амаржих газрын Үйлдвэрчний эвлэлийн хороонд Талархал илэрхийлье.
7711-1555