Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-08-09
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан Амгалан амаржих газрын даргын А/36 тоот тушаалаар 6 чиглэлээр төлөвлөгөө гарган батлуулан тодорхой үр дүн бүхий бүтээлч ажлуудыг шат дараатай зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдөр буюу 2025 оны 08 сарын 09-ны өдөр “Эмнэлгийн ажилчдын баяр”-ыг зохион байгуулан багуудын хооронд оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа ур чадвараараа харуулсан тэмцээнийг амжилттай явуулж аваргаа тодрууллаа.
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа ажилтнууддаа шагнаж урамшууллаа.
ЗГ-ын шагнал “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол, тэмдгээр
Эх барих эмэгтэйчүүдийн эмч Л.Тарвачамбуу
Ахлах сувилагч Т.Отгонмөнх
Эх баригч Ш. Адъяаренчин
Лабораторийн техникч Б.Үүрийнтуяа
 Асрагч Л. Байгалмаа
ЭМЯ-ны “ЖУУХ БИЧИГ”
МЗЭЭ-ний сувилагч Б.Наранцэцэг
Үндсэн хөрөнгийн нярав Б.Эрдэнэбилэг
 Асрагч Э.Хандхүү
Сантехникийн слесарь Б.Баттэмүүлэн нар
Мөн амаржих газрын даргын 2025.08.08-ны Б/141 тоот тушаалаар үр бүтээл, идэвх зүтгэлээрээ тэргүүлэн ажилласан эмч, эмнэлгийн ажиллагсадаас
“Шилдэг эмч” номинацид эх барих эмэгтэйчүүдийн эмч С.Шийлэгпагам, нярайн эмч Р.Намуунсүрэн,
“Шилдэг эх баригч” номинацид М.Цацралтуяа,
“Шилдэг сувилагч” номинацид Д.Булган,
“Шилдэг туслах сувилагч” номинацид З.Мөнхжаргал,
“Шилдэг асрагч” номинацид С.Түмэндэмбэрэл
“Шилдэг ажилтан” номинацид Ч.Хүдэрбат нар шалгарч үндсэн цалингийн 100 хувь, 74 ажилтан, алба хаагчдыг үндсэн цалингийн 30 хувиар тус тус, шагнаж урамшууллаа.
Хамт олондоо эрүүл энх, аз жаргалыг хүсье!
~Эх үрсийн амар Амгалангийн төлөө хамтдаа~
May be an image of 5 people and text
May be an image of 5 people and text
7711-1555