Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

~ЭРТЭЧ АМГАЛАНЧУУД-ЭРҮҮЛ МЭНД~

2025-08-02
~ЭРТЭЧ АМГАЛАНЧУУД-ЭРҮҮЛ МЭНД~
ДЭМБ-ын судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж зөвлөдөг. Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог аж.
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын дэмжих сарын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний эрүүл мэнд, бие бялдар, дасгал хөдөлгөөний зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор өглөөний дасгалыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “ЭРТЭЧ АМГАЛАНЧУУД-ЭРҮҮЛ МЭНД” уриан дор зохион байгуулав.
Өглөөний дасгалыг бодибилдинг спортын олон улсын мастер, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аваргын хүрэл медальт Монгол Улсын 7 удаагийн дараалсан бодибилдингийн улсын аварга фитнес багш дасгалжуулагч Л.Саруулбат удирдан явууллаа.
Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхтэй хөдөлгөөн юм.
7711-1555