Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-06-22
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ БОЛОН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус амаржих газар нь 2018 оноос сургалт эрхлэх байгууллага болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэх, анагаахын сургуулийн оюутнуудын эмнэлзүйн сургалтыг явуулах томоохон бааз эмнэлэг болсон.
Энэ хүрээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг амжилттай явуулсаар ирсэн билээ.
Энэ хаврын сургалтаар “Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал”-аар 5 эмч, “Эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгоо” мэргэжил дээшлүүлэхэд 6 эмч, “Нярайн сувилахуй” төрөлжсөн мэргэшлээр 4 эх баригч, сувилагч нар хамрагдан амжилттай төгсөж явцын тайлан, шалгалтын холбогдох материалыг ЭМХТ-д хүргүүлэв.
Мөн АШУҮИС-н Мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран “Жирэмслэлтэд бэлтгэхэд зөвлөгч” мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулж 2 эх баригчийг амжилттай төгсгөлөө.
Нийт төгсөгч нартаа ажлын амжилт хүсье!
~Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~
@Gandold Sambuu
Мэргэжил дээшлүүлэх.jpg
7711-1555