Эхлэл хуудас
Facebook хуудас

Хүний нөөцийн ил тод байдал

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ХҮРЭЭНД 15 СУВИЛАГЧ БЭЛТГЭГДЛЭЭ.

2025-06-10
  • Дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт ажиллагсад 28 сая байдгаас 19 сая (67,5%) гаруй нь эх баригч, сувилагч нар эзэлдэг ба 5,9 сая сувилагч, 900,000 эх баригчийн орон тоо дутагдалтай байна. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт 63,3 мянган ажилтан ажиллаж байгаагаас 22.0 хувийг сувилагч, 2.7 хувийг эх баригч эзэлж байна.
  • Сувилагч мэргэжилтнийг хомсдолыг арилгах зорилгоор 2023 онд Амгалан амаржих газар нь Энэрэл дээд сургуультай хамтын ажиллагааны хүрээнд 15 туслах сувилагчийг “СУВИЛАГЧ” мэргэжлээр сургаж төгсгөх төслийг эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд оюутнууд маань суралцаж ажиллангаа орлого олж амьжиргааны зардлын эх үүсвэртэй байж, суралцаж буй мэргэжлийнхээ дагуу дадлагажиж чадваржин цаашид төрөлжсөн болон мэргэшүүлэх чиглэлийн баримжаагаа аван төгсөж байна.
  • Өнөөдөр буюу 2025 оны 06 сарын 11-ны Бурхан багшийн их дүйцэн өдрийн билигт сайн өдөр “СУВИЛАГЧ” мэргэжлээр төгсөж буй оюутнууддаа эрдмийн баярын мэнд хүргэе.
7711-1555