Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ БАЯР“-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

2024-08-11
Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан Амгалан амаржих газрын даргын А/33 тоот тушаалаар 8 чиглэлээр төлөвлөгөө гарган батлуулан тодорхой үр дүн бүхий бүтээлч ажлуудыг шат дараатай зохион байгуулж байгаа билээ. Төлөвлөгөөний дагуу “Үйлчилгээний ажилтнаа сонсъё” аяныг зохион байгуулж удирдлагын багийн гишүүдтэй уулзаж, санал хүсэлтийн сонслоо.
Мөн “Эмнэлгийн ажилчдын баяр”, “Үйлчилгээний ажилтан нарт талархах өдөр”-ийг 08 дугаар сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүллээ.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд #нийслэлийнамгаланамаржихгазар нь уламжлал болсон “АМГАЛАН – БЭСРЭГ НААДАМ 2024” зохион байгуулснаар хүчит бөхчүүд уран мэхээ уралдуулж, мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж, багуудын дундах буухиа тэмцээнийг зохион байгуулав.
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа ажилтнууд маань энэ өдөр төрийн дээд одон медаль, салбарын цол тэмдгээр энгэрээ мялаасан баярт үйл явдал давхар тохиож байна.
-Төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор
-Мэс засал мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Долгормаа
-ЗГ-ын шагнал “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол, тэмдгээр
-Нэгдсэн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Г.Мөнхзул
-Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Хишигдаваа,
-Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Баярманлай,
-Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ж.Ариунцэцэг,
-Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Чинбат,
-Ахлах эх баригч Л.Дарьбадам,
-Мэс заслын сувилагч С.Соёл-Эрдэнэ,
-Нярайн сувилагч Б.Булгамаа,
-Мэдээгүйжүүлгийн сувилагч П.Уянга,
-Ариутгагч П.Болорцэцэг,
-Асрагч С.Нарангэрэл
-ЭМЯ-ны “ЖУУХ БИЧИГ”
-Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Саранчимэг
-Эх баригч Б.Чанцалдулам,
-Эх баригч О.Нямсүрэн
-Мэс заслын сувилагч А.Жамбалсүрэн
-Асрагч Б.Уртнасан
-Асрагч П.Гантөгс
-Туслах ажилтан Б.Уртнасан
-Хүний нөөцийн ажилтан П.Энх-Амар
-НЗДТГ-ын “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”
-Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Одончимэг
-НИТХ-ын "ХҮНДЭТ ТЭМДЭГ"
-Дүрс оношилгооны эмч О.Мөнхжаргал,
-Дотоод хяналтын ажилтан Ө.Сүрнээ
-МЭМАҮЭ-ийн “ХҮНДЭТ ЖУУХ”
-Эдийн засагч С.Уянга нар шагнагдлаа.
“Үйлчилгээний ажилтан нарт талархах өдөр”- ийг тохиолдуулан амаржих газрын даргын 2024.08.08-ны Б/138 тоот тушаалаар үр бүтээл, идэвх зүтгэлээрээ тэргүүлэн ажилласан дараах үйлчилгээний ажилтнуудыг
-“Хамт олны талархал хүлээсэн үйлчилгээний ажилтан” номинацид Э.Бямбасүрэн,
*“Бүтээлч үйлчилгээний ажилтан” номинацид Д.Бадамцэцэг,
-“Ёс зүй харилцаа хандлага сайтай үйлчилгээний ажилтан” номинацид Г.Оюунжаргал нар шалгарч үндсэн цалингийн 100 хувь, 30 ажилтан, алба хаагчдыг үндсэн цалингийн 20 хувиар тус тус, шагнаж урамшууллаа.👏👏
Хамт олондоо эрүүл энх, аз жаргалыг хүсье.
Эх үрсийн амар Амгалангийн төлөө хамтдаа.
7711-1555