Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Төсөл хөтөлбөр

ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭРИЙГ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛЖ, НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ...

2024-11-20
ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Глобал сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн буцалтгүй тусламжийн хүрээнд Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж өнөөдөр буюу 2024.11.20-ний өдөр нээлтээ хийж, үйлдвэрийн хөрөнгө шилжүүлж хүлээлцэх, гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.
Үйл ажиллагааг нээж амаржих газрын дарга АУ-ны доктор, профессор, Ц.Батболд, НЭМГ дарга, АУ-ын доктор, профессор П.Эрхэмбулган, ЭМЯ, Глобал сан ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл нар үг хэллээ.
Уг хүчилтөрөгчийн үйлдвэр нь цагт 18м.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай, автомат ажиллагаатай үйлдвэр юм.
Энэхүү хүчилтөрөгчийн үйлдвэр нь ашиглалтад орсноор эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээнд хүний оролцоогоогүйгээр, сүүлийн үеийн технологиор хийгдсэн ухаалаг ажиллагаа бүхий өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж байгаагаар давуу талтай юм. 👏

7711-1555