Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Төсөл хөтөлбөр

ЭХ БАРИХ, НЯРАЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-06-27
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр ОХУ-ын ЗГ-ын санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Нийслэлээс #АмгаланАмаржихГазар , хөдөө орон нутгаас Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Дорнод аймаг болон Замын –Үүд сумын эмнэлгүүд 2021 оноос хэрэгжүүлж байна.
 Энэхүү төслийн 3 жилийн хугацаанд амаржих газар нь:
2022 онд Швейцарын Женев хотод болсон ДЭМБ-ын хуралд нийслэл болон хөдөө орон нутгийг төлөөлөн төслийн үр дүнг ханы илтгэлээр танилцуулсан.
2022, 2023 онуудад Москва хот дахь, Академич В.И. Кулаковын нэрэмжит эх барих, эмэгтэйчүүд, перинатологийн эрүүл мэндийн судалгааны үндэсний төвд 2 нярайн эмч, 2 эх барих эмэгтэйчүүдийн эмч сургалтад хамруулсан.
2023 онд “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь” үндэсний семинарыг зохион байгуулсан зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн юм.
Тус төслийн хүрээнд ДЭМБ-ын санхүүжилтээр амаржих газрын нийт 132 эмч, эх баригч, сувилагч нарт 2024 оны 06 сарын 26-27-ны өдрүүдэд “ЭХ БАРИХ, НЯРАЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ”-ыг амжилттай зохион байгууллаа. 👏👏👏
Сургалтын үйл ажиллагааг амаржих газрын дарга АУ-ны доктор, профессор Ц.Батболд, ДЭМБ-ын зөвлөх АУ-ны доктор, профессор Б.Баясгалантай, ЭМЯ-ны ЭТҮГ-ын Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Л.Номин-Эрдэнэ нар нээж үг хэлсэн бол МЭБЭЭНХ тэргүүн, ЭУА мэргэжилтэн, АУ-ны доктор, ЭБЭ-ийн зөвлөх зэрэгтэй эмч Үндэсний чиглүүлэгч багш Ц.Үржиндэлгэр “Перинатал үеийн оношилгоо, эрт илрүүлэг” сэдвээр, Нярайн зөвлөх эмч, Клиникийн профессор, Хүүхдийн зөвлөх зэрэгтэй эмч, үндэсний чиглүүлэгч багш С.Энхтуяа “Нярайн нэн шаардлагатай тусламж” сэдвээр, ЭХЭМҮТ, НҮЗП-ийн эмч, Эх ургийн анагаахын мэргэжилтэн, Эх барихын яаралтай тусламжийн сургагч багш Г.Сансар, амаржих газрын чанарын менежер, Клиникийн профессор, Эх барихын яаралтай тусламжийн сургагч багш Х.Цогзолмаа, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэг эмч, Эх барихын яаралтай тусламжийн сургагч багш Б.Даваацэцэг нар “Эх барихын яаралтай тусламж” сэдвээр, АУ-ын доктор , Клиникийн профессор, хүүхдийн зөвлөх зэрэгтэй эмч Л.Тунгалаг "Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 10 алхам”-ыг хэрэгжүүлэх заавар сэдвээр сургалтыг тус тус зохион байгууллаа. 👏👏
7711-1555