Амаржих газар нь 2018 онд MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо ОУ-ын стандартыг нэвтрүүлсэн. Мөн Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS7014:2023 стандартын “Үйлчлүүлэгчийг дэмжих алба, орон тооны бус зөвлөл, нэгж нь цахим технологийг ашиглан үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллах” хүрээнд шинэ технологийг хэрэгжүүлэн эхлүүлээ.
Энэхүү систем нь үйлчлүүлэгчийн авч буй тусламж, үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чирэгдэлгүй, ойлгомжтой байдлаар ар гэрийхэнд цахим хэлбэрээр цаг алдалгүй дамжуулах юм.