Эхлэл хуудас
Facebook хуудас

Хүний нөөцийн ил тод байдал

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд 8 ажлыг төлөвлөж 8 чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж ажилтнууддаа урам зориг, үе шат дараатай зохион байгуулсан.

2024-08-17

ЭМС-ын 2018 оны "Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай"А/295 дугаар тушаалын “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Даргын 2024 оны А/33 тоот тушаалаар 11 хүний бүрэлдэхүүнтэй,  8 чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж ажилтнууддаа урам зориг, үе шат дараатай зохион байгуулсан.

- Үйлчилгээний ажилчдад талархах өдрийг тохиолдуулан “Үйлчилгээний ажилтнаа сонсоё” аяныг 2024.05.28-06.08-ыг дуустал зохион байгуулж, Амаржих газрын даргатай 6, ХНХАны даргатай 5, Сувилахуй эрхлэсэн орлогч даргатай 1, нийт  12 үйлчилгээний ажилтнуудыг хүлээн авч уулзаж санал хүсэлтийг сонсож шийдвэрлэсэн.

- “Эмнэлгийн ажилчдын баяр”, “Үйлчилгээний ажилтан нарт талархах өдөр”-ийг 08 дугаар сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. 3 номинацийг шалгаруулж 16 ажилтанд үндсэн цалингийн хувиар урамшуулал олгосон.

7711-1555