Эхлэл хуудас
Facebook хуудас

Цаг үеийн мэдээ

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АР ГЭРТ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ЦАХИМ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ...

2024-10-16
Амгалан амаржих газар нь 2018 онд MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо ОУ-ын стандартыг нэвтрүүлсэн. Мөн Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS7014:2023 стандартын “Үйлчлүүлэгчийг дэмжих алба, орон тооны бус зөвлөл, нэгж нь цахим технологийг ашиглан үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллах” 10,6 дахь заалт болон амаржих газарт хэрэгжүүлж буй “Эх Хүүхэд-Гэр бүлд ээлтэй, хүндэтгэлтэй эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэх 12 алхам”-ийн төслийн хүрээнд үйл явцын замын зураглал гарган тусламж, үйлчилгээнд хэрэгжүүлж ажиллаж байна.
 Амаржих газар нь анх удаа Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээнд "Гүрэн Софт" ХХК-тай хамтран үүлэнд суурилсан цахим системийг тусламж, үйлчилгээндээ нэвтрүүллээ.
Энэхүү систем нь үйлчлүүлэгчийн авч буй тусламж, үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чирэгдэлгүй, ойлгомжтой байдлаар цахим хэлбэрээр ар гэрт нь цаг алдалгүй дамжуулах юм.
Ингэснээр мэдээллийн урсгалын ил тод байдлыг сайжран, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшлүүлэн, үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдэж байгаа юм.

463195906_533983972568043_6745093300599697200_n.jpg

463483547_533983945901379_4691689604394500953_n.jpg

463439390_533983905901383_4124123035600586319_n.jpg

7711-1555