#НийслэлийнАмгаланАмаржихГазар нь түүхт 60 жилийн ойг угтан эмч, эмнэлгийн ажилтнуудын урлагийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, урлагаар дамжуулан ажилчдын эв нэгдэл, хамт олонч байдлыг бэхжүүлэх, урлагийн өндөр авьяастай эмч, эмнэлгийн ажилтнуудыг тодруулж, авьяасаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “УРЛАГИЙН АНХДУГААР НААДАМ”-ийг
2024.09. 27-ний өдөр нийт 11 алба, тасгуудын хүрээнд амжилттай зохион байгууллаа.

-Багийн мэндчилгээ
-Хамтлаг дуу
-Ардын харилцаа дуу
-Хамтлаг бүжиг
-Чөлөөт үзүүлбэр

Төрөл тус бүрд шилдгүүдийг тодруулж, багийн нийлбэр дүнгээр “Нярайн тасаг” шалгарч Шилжин явах цомын эзэд болсон юм.
"Урлагийн анхдугаар наадам"-д идэвхтэй оролцсон нийт хамт олондоо, хамтран ажилласан #ХилийнЦэргийнДууБүжгийнЧуулгын хамт олон болон Уран нугараач Мэргэн, эрхэм шүүгч нартаа талархал илэрхийлье.

