Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг “СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАСНААР - ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 9 дүгээр сарын 17-с 10 дугаар сарын 6-ны хооронд 9 тасаг 10 албадын
сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт эмнэлгийн Захирал Ц.Батболд “Ажлын байран дээрх тасралтгүй (цахим, танхим хосолсон) сургалтыг явуулснаар сувилахуйн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх нь” сэдэвт үндсэн илтгэлийг танилцууллаа. Тэрээр илтгэлдээ:

Сувилагч мэргэжилтний үнэ цэн, хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлээрээ бахархах...

Сувилагч мэргэжилтэн ажлын байран дээрээ суралцах, боловсролын зэргээ ахиулах, ур чадвараа байнга дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллахад хамт олны нөлөөлөл...

Сувилагч мэргэжилтний хомсдолыг шийдэхэд эмнэлгийн зүгээс өөрсдийн нөөц боломжид тулгуурлан ажлын байран дээр сувилагч мэргэжлээрээ суралцах, дадлагаа хийх, тусгайлсан хөтөлбөр боловсруулан боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа тухайгаа танилцууллаа.