Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр АШУҮИС-ийн харьяа Сувилахуйн сургууль, “Этүгэн”, “Энэрэл”, “Глобал удирдагч”, “Оточ манрамба” их сургуулийн төгсөх курсын 100 гаруй оюутнуудыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар байгууллагын "Хүний нөөцийн хөгжлийн бодлого 2021-2026", хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан ба эх баригч, сувилагч мэргэжил эзэмшиж буй оюутан залуустай уулзалт ярилцлага хийж, эмнэлэг танилцуулах өртөөчилсөн аялал, тасаг нэгжийн бүтэц, үйл ажиллагааг таниулсан өдөрлөг болж өндөрлөлөө.