Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Төсөл хөтөлбөр

“УРГИЙН ХЯНАЛТЫН МОНИТОРЫГ ЭХ БАРИХЫН ПРАКТИКТ НЭВТРҮҮЛЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛСНЭЭР ПЕРИНАТАЛЬ ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ДАХИН ЗОЧИЛЛОО

2023-07-28
“Ургийн хяналтын мониторыг эх барихын практикт нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлснээр перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл”-ийн төлөөлөгч Иноүэ Казүхино, Нишияма Акира, Эндо, Охаши тэргүүтэй бүрэлдэхүүн Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 2023 оны 07 дугаар сарын 28-нд дахин зочиллоо.
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь 2019 оноос Жайка ОУ-ын байгууллагын “Ургийн хяналтын мониторыг эх барихын практикт нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлснээр перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Монгол улсад дөрвөн эмнэлэгт ургийн хяналтын мониторыг төрөхийн өмнөх өрөөнүүдээс компьютерын хяналттай нэгдсэн систем, дэлгэцэд төвлөрүүлэн эхчүүдийг зэрэг хянах боломжийг бүрдүүлсэн. Мөн эмч, эх баригч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд тус техникийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах заавар зөвлөгөө өгч, 2 удаагийн сургалт зохион явуулсан билээ.
 
Энэ удаагийн төслийн хэрэгжилтийн байдал, техникийн хэвийн ажиллагаанд хяналт тавих зорилготой уг уулзалтын үеэр төслийн дараагийн шатанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой 2 улсын хооронд эмч солилцох хөтөлбөрийн талаар мөн ярилцлаа.
Эх, үрсийн амар Амгалангийн төлөө хамтдаа
7711-1555