Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Үйл ажиллагаа

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ЭХ, НЯРАЙД ЧИГЛЭСЭН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2023-04-24
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Сувилахуйн албанаас Олон Улсын эх баригч, сувилагчдын өдрийг угтаж Нийгмийн хариуцлагын хүрээнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 407-р нээлттэй, хаалттай хорих ангийн жирэмсэн болон төрсний дараах эхчүүд “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Жирэмсэн болон төрсний дараах асаргаа сувилгаа, нярай хүүхдийн асаргаа сувилгаа” сэдвээр сургалтыг зохион байгуулан, 17 эх, нярайд үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллаа.
 
Арга хэмжээнд АУ-ы доктор, клиникийн профессор, Хүүхдийн зөвлөх зэргийн эмч, Нярайн тасгийн эрхлэгч Л.Тунгалаг, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Н.Мөнхцэцэг, Сувилахуйн албаны дарга Ч.Бурмаа, тасгийн ахлах сувилагч, ахлах эх баригч нарын баг тусламж үйлчилгээ үзүүлсэн ба эхчүүдээс ААГТМЭ-ийн хамт олонд талархсанаа захидлаар илэрхийлсэн байна.
7711-1555