Хамтын ажиллагааны хүрээнд Монголын эх баригчдын нийгэмлэг, Япон Улсын Сувилахуйн их сургууль, Токиогийн эх баригчдын танхим, Соожицу байгууллагуудтай хамтарч эх баригч мэргэжилтний эзэмшвэл зохих цогц ур чадваруудыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монголын эх баригчдын төрөлтийн үеийн тусламж үйлчилгээний ур чадварыг сайжруулах” төслийн багийн гишүүд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, төрөх өрөөний үйл ажиллагаа, төрөлтийн үйл явцыг үзэж танилцлаа.
Байгууллагын захирал болон удирдлагын багийн гишүүд, төслийн удирдагч Японы Олон улсын эмчилгээний судалгааны төвийн харьяа Сувилахуйн Их Сургуулийн Дэд проффесор Ватанабэ Каори, Төслийн дэд удирдагч, Японы Олон улсын эмчилгээний судалгааны төвийн харьяа Сувилахуйн Их Сургууль/ Туслах проффесор Toцү Юмико, Төслийн мэргэжилтэн Ямамото амаржих газрын захирал, Тэнши Их Сургуулийн Проффесор Ямамото Утако, Төслийн мэргэжилтэн, Фүкүока Жагакүин Сувилахуйн Их Сургуулийн Дэд захирал, Тэнхимийн эрхлэгч Танигүчи Хацуми нарыг хүлээн авч уулзан, эх баригчдын ур чадварыг сайжруулах талаар харилцан ярилцаж, хамтарч ажиллах, санал бодлоо солилцлоо.