Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Үйл ажиллагаа

ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГОО ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

2022-05-02

Эрүүл Мэндийн Сайдын 2022 оны А/139 дугаар тушаалаар хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс орон даяар эхлүүллээ. 

Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг 510м2 талбайд 18 өрөөг шинээр засварлан, бүрэн тохижуулж, үйл ажиллагааны нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны газрын дарга нар, НЭМГ-ын орлогч дарга болон Амгалан амаржих газрын удирдлага, эмч, ажилчид, БЗД-ийн 16 хорооны “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон оролцлоо. 

Иргэн та өөрийн насны бүлэг, түүнд багтах үзлэг шинжилгээний товлолыг https://emd.gov.mn/news/101 хуудаснаас авах боломжтой.

7711-1555