Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Үйл ажиллагаа

"СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЪЯ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-10-12

2022 оныг Эрүүл Мэндийн Яамнаас “Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил" болгон зарласны хүрээнд Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Сувилахуйн албанаас сувилахуйн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэх, арга замыг тодорхойлох, эрсдэлээс сэргийлэх хэлэлцүүлгийг хамт олны дунд зохион байгууллаа.

Энэ хэлэлцүүлгээр сувилахуйн тусламж үйлчилгээнд гарсан тохиолдлоор сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг баг болгон хуваарилан нээлттэй ярилцаж, цаашид үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилахуйн боловсрол, сувилахуйн удирдлага, манлайлал, хувь хүний хариуцлагыг идэвхжүүлэх, шийдвэр гаргаж ажиллах, бусдын гаргасан эрсдэл тохиолдлоос суралцаж дүгнэлт хийлээ.

Идэвхтэй оролцсон нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ ажлын өндөр амжилт хүсье.

7711-1555