Эхлэл хуудас
Facebook хуудас

Ил тод байдал - Төсөл хөтөлбөр

“ЗОЧИН ПРОФЕССОРЫН ХӨТӨЛБӨР”

2022-05-13
Эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтыг сайжруулах зорилгоор өндөр хөгжилтэй улс орнуудаас профессор урьж, суралцах, туршлага солилцох ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Бүгд Найрамдах Солонгос Улсын эмнэлгүүд хамтран “Зочин профессорын хөтөлбөр”-ийг амжилттай зохион байгуулж байна. 
2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хамтын ажиллагааны хүрээг бэхжүүлэх ажлын уулзалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв зохион байгуулж, БНСУ-ын Сөүл хотын Сун Чон Хян /Soon Chun Hyang/ их сургуулийн эмнэлгийн захирал Lee Jeong Jae болон Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг захирал Ц.Батболд нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. 
Хамтын ажиллагааны хүрээнд:
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний солилцоо, ажлын байрны сургалт
  • Эмнэлзүй, эрдэм шинжилгээ болон судалгааны хамтын ажиллагаа
  • Олон улсын тусламж үйлчилгээний хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх юм. 

Тус хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 11 сард Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт БНСУ-ын Сүн Чон Хян эмнэлгийн зочин профессор ирж Нярайн тасагт ажиллан, “Нярайн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, хөгжил, дэвшил”, “Коронавируст (КОВИД-19)-ын халдварын үеийн эх нярайн тусламж үйлчилгээ” зэрэг сэдвүүдээр 2 өдрийн ажлын байрны сургалт явуулсан билээ.

7711-1555