2022 оны 12 дугаар сарын 26-нд Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс улсын хэмжээний байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудад "2023 ОНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧИЙН ҮҮРЭГ" сэдэвт сургалт явагдаж ААГТМЭ-ийн ЭБАТ оролцлоо. Энэ сургалтын агуулгад:
Хуульд заасан хугацаанд гаргаж өгөх
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.
Дээр дурдсан хугацаанд мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт тус тус зааснаар гаргаж өгөөгүйд тооцно.
Мэдүүлэг гаргагч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид “ХАСХОМ” гэх/-ээ эрх бүхий албан тушаалтан /цаашид “ЭБАТ” гэх/-д хүлээлгэн өгөхдөө Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2.61-д “Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим сан (https://meduuleg.iaac.mn)-д мэдүүлгээ гаргасан бол үнэн, зөв мэдүүлсэн талаарх баталгааг тухайн байгууллагын мэдүүлгийг хүлээн авах эрх бүхий албан тушаалтанд гаргана.” гэж заасны дагуу “баталгааны маягт”-аар гаргаж, “ХАСХОМ хүлээн авсан тухай бүртгэл”-ийн дэвтэрт гарын үсгээ зурах үүрэгтэй.
Хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийн тухай мэдэгдэх
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т зааснаар мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор мэдүүлж бүртгүүлнэ.
Их хэмжээний өөрчлөлтийг цахимаар мэдүүлэхдээ “мэдүүлэг гаргах үндэслэл”-ийг сонгож зөвхөн өөрчлөлт орсон хөрөнгө, орлогыг мэдүүлнэ. Тодруулбал, “Хөрөнгө, орлогод орсон их хэмжээ” гэдэгт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хамтарсан шийдвэрийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 240000 төгрөг болсон нь 60 сая төгрөг түүнээс дээшхи хэмжээг ойлгоно.
Бодитой, үнэн зөв мэдүүлэх
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар мэдүүлэг гаргагч нь өөрийн хувийн ашиг сонирхол, түүнчлэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
Хөрөнгө, орлогын эх үүсвэрийн талаар болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тодорхой тайлбарлах
Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрийг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй. Хөрөнгө, орлого, зээлийг мэдүүлэхдээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 4 дэх хэсгийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтална.
Батлагдсан маягтын дагуу засваргүй, тодорхой бичих, асуулт бүрд хариулах
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг гаргагч мэдүүлгийг засваргүй, тодорхой, ойлгомжтой бичих бөгөөд асуулт бүрд хариулна.
НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗРЫН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “СПОРТЫН 6 ТӨРӨЛТ ...
"ҮР МИНЬ ТАВТАЙ МОРИЛ"
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР
Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ДЭМБ-ийн “Аюулгүй хүнсний 5 түлхүүр” зарчм...
НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗРЫН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДА...
Халдвар сэргийлэлт хяналтын албаны танилцуулга
“ЭХИЙН СҮҮНИЙ НӨӨЦИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-Д САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОР...
ҮЕ, ҮЕИЙН АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
"НОГООН ХОТ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО" ХАВРЫН МОД ТАРИХ АЯНД НЭГДЛЭЭ.
"МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР" СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...
Спортын өдөрлөг
“Давсны зохистой хэрэглээ ба дадал
"ҮР МИНЬ ТАВТАЙ МОРИЛ" цуврал подкастын энэ удаагийн дугаарт
“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА” СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛ...
💜ДЭЛХИЙН ИМЖ ЭХ АСАРГААНЫ ӨДӨР💜
"ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН БАЯР"-ЫН МЭНД ХҮРГЭЕ...
ЭРСДЭЛТЭЙ ЖИРЭМСНИЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Цусны донорын өдөрлөг
ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙ САХИХ ӨДӨР 5 САРЫН 5
Нийслэлийн Амгалан амаржих газрын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2026 оны анхны х...
“Эрүүл мэндийн ажилтны урлагийн наадам”
Лабораторийн тасгийн танилцуулга
#Тэрбум_мод_үндэсний хөдөлгөөн
"365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе" аянд нэгдэж байна.
“ЭМЧ, АЖИЛТНУУДЫН ТАЛАРХАХ” ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...
НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ХҮЛЭЭН АВАХ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ
Нийгмийн хариуцлагын хүрээнд
"МИНИЙ МЭДЭХ СУВИЛАГЧ" ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН…
“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-Т ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛ...
НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨХ, ТӨРСНИЙ ДАРААХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА...
Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлгийн захиргаа болон Үйлдвэрчний ...
Анагаах Ухааны Доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХЫН АКАДЕМИЙН 2022 ОНЫ ШИЛДЭГ ЭМЧЭЭР АУ-Ы ДОКТОР Л.ТУНГА...
“НЯРАЙН ЭРТ ҮЕИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”, “НЯРАЙН АМЬСГАЛЫН АППАРАТ...
УМАЙН ХОРГҮЙ ХАВДРЫГ ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖИ...
“ЭХ ХҮҮХЭД-ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ, ХҮНДЭТГЭЛТЭЙ ЭХ БАРИХЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ...
АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ 2022 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИ...
ИХ ТАВАН ХАНАТАЙ ГЭРИЙГ 5 АЖИЛТАНД ГАРДУУЛЛАА.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИ ЧАНАР БА ЧАДАВХИД ТАВИХ ШААРДЛАГА MNS ISO 15189: 2015 С...
"СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЪЯ" СЭДЭВТ ХЭЛЭ...
АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ СПОРТЫН 4 ТӨРӨЛД ӨРСӨЛДӨЖ “ЭР...
НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АШУҮИС-ИЙН “ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО”-НЫ НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛА...
"СУДЛААЧ АМГАЛАНЧУУД-2022" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛ...
“БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН 7 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-Д АМЖИЛТТАЙ О...
“ЭНЭ ЖИЛДЭЭ – ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНД НЭГДЭЖ ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД-ЭРДЭМ СУДЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XXXIV ХУРАЛ ЗОХИОН БАЙГ...
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТОМ ОВРЫН УГААЛГЫН МАШИН, ХАТААГЧИЙГ АЖИЛЛАГААНД ОРУУ...
“АЖИЛТАН БҮР ҮНЭ ЦЭНЭТЭЙ” ШИНЭ АЖИЛТНЫГ ЧИГЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ, УХТЭ, СЭМҮТ-ИЙН ЭМЧ НАРЫН БА...
ХӨДӨӨ ОРОН НУТАГТ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ОНОШИЛГООГ ХИ...
АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР “АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ" АЯНД НЭГДЛЭЭ
Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч Ч.Хонгорзул КЛИНИКИЙН ПРОФЕССОР х...
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО.
ЛЕНУС МЕД ХХК, ШУГТЭ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЭМЦЭЭНД АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ТӨ...
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГИЙН ҮЗЛЭГИЙГ СУМДАД ОЧИЖ ХИЙЖ БАЙНА
" ЦАГААН НӨМРӨГТНҮҮД" 2022 СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“УЛААНБААТАР МАРАФОН 2023”-Д ОРОЛЦЛОО