ААГТМЭ нь “Төрөлтийн Тусламжийг Дэмжигч Олон Улсын Эвсэл"-ийн (International Childbirth Initiative) “Эх Хүүхэд Гэр бүлд ээлтэй эмнэлэг”-ийн 12 алхамт төслийг АШУҮИС, Япон улсын “Цукуба” их сургуультай хамтран хэрэгжүүлж 12 алхмын анхан шатны шалгаруулалтыг 2021.07.28-ны өдөр амжилттай нэвтрүүлж, гэрчилгээг цахимаар хүлээн авсан билээ.
Төслийг үе шаттай, тасралтгүй нэвтрүүлж, эх хүүхдэд ээлтэй эмнэлэг болох зорилго тавин 2022.10.17-18-ны өдрүүдэд “ЭХ ХҮҮХЭД-ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ, ХҮНДЭТГЭЛТЭЙ ЭХ БАРИХЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ 12 АЛХАМ”, “ТӨРӨЛТИЙН ХАМТРАГЧ БЭЛТГЭХ” сэдэвт чиглүүлэх сургалтуудыг Япон улсын "Цукуба" их сургуулийн доктор, профессор Aсако Т.К, доктор, ассистент профессор Т.Ганчимэг болон АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш нартай хамтран ААГТМЭ-ийн 50 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.
ААГТМЭ нь 2019 оноос “ДОУЛА БУЮУ ТӨРӨЛТИЙН ХАМТРАГЧ” төслийг АШУҮИС, Япон улсын Цукуба их сургуультай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.
Доулаг үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй байлгах зорилгоор энэ удаагийн сургалтаар 12 эх баригч, туслах сувилагчийг бэлтгэн гэрчилгээг гардууллаа.